Аймгийн алдарт уяач Ж.Цэдэндамбын нэрэмжит тэмээний баяр боллоо
“Их монголын хоолой” холбооны зүгээс тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээчдийг урамшуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд аймгийн алдарт уяач Ж.Цэдэндамбын нэрэмжит тэмээний баярт дөрвөн аймгийн тэмээчин оролцлоо.
Тус аймагт 2016 онд тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж “Их Монголын хоолой” уяачдын холбоог үүсгэн байгуулж байжээ.
Түүнээс хойш тэмээчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэмээний баярыг жил бүр зохион байгуулж буй.
“Их монголын хоолой” холбооны зүгээс тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээчдийг урамшуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд энэ жилийн тэмээний баярыг аймгийн алдарт уяач Цэдэндамбын нэрэмжит болгон өргөн дэлгэр зохион байгуулсан юм.


















