Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо

Төрийн албаны зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын зарим удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо
Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын зарим удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцов.



Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын тодорхойлолтыг нийтлэгээр батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Зөвшөөрөл олгох тухай” 63 дугаар тогтоолоор олгон хэрэгжүүлж байсан юм.

Энэ удаагийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн даргын албан тушаалын жишиг тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгох тухай тогтоолын төслүүдийг баталлаа.

Хуваалцах