Аймгийн эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө
Орхон аймгийн хүн амд хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, эмч нарын ёс зүй, харьцаа хандлага, албан бус төлбөр авалт, давхар хөдөлмөр эрхлэлт, тусл
Мэдээллийн алба

Орхон аймгийн хүн амд хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, эмч нарын ёс зүй, харьцаа хандлага, албан бус төлбөр авалт, давхар хөдөлмөр эрхлэлт, тусламж үйлчилгээний чирэгдэлтэй холбоотой иргэдийн өргөдөл гомдлыг багасгах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд салбар хоорондын оролцоог хангаж ажиллах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагын баг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан А.Өнөржаргал нар оролцлоо.
Энэхүү уулзалтаар “ БОЭТ-тэй хамтран ажиллах санал”, “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал”, “Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, санал солилцов.


















