Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймгийн нэгдсэн эмнэлэгт ор бэлэглэжээ

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг тус аймагт амаржиж байгаа эхчүүдийн наян хувийг хүлээн авдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн нэгдсэн эмнэлэгт ор бэлэглэжээ
Аймгийн нэгдсэн эмнэлэгт ор бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг тус аймагт амаржиж байгаа эхчүүдийн наян хувийг хүлээн авдаг. Тус тасаг эвдэрч муудсан хэдэн төмөр ортой. Тиймээс аймгийн иргэн, Тагнуулын хэлтсийн дарга Б.Баярсайхан Дундговь аймаг дахь тусгай чиг үүргийн хүчний байгууллагын дарга нарт хандан уриалга гаргажээ.

Аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, ЗДТГ-ын Цэргийн хэлтэс зэрэг байгууллагын хамт олон уриалгыг дэмжиж, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хоёр өрөөнд арван шинэ ор бэлэглэсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хуваалцах