Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ
Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ. Зураг: МҮОНРТ

Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Өмнө нь аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлдөг байсан. Харин энэ өвөл шөнийн тарифыг 100 хувь тэглэхээр шийдвэрлэжээ. “Ингэснээр орон нутгийн агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярилаа.

Mongolian National Radio · Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120 мянга орчим айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 1500 орчим айл өрх хамрагдаж байна.

Хуваалцах