Аймгийн төвийн замуудыг засварлана
Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар хэлэлцэж
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар хэлэлцэж бага тойрог, Найрамдлын гудамж буюу ГИЦС-ийн баруун талын зам, Бор-Овооны энгэрийн замуудын эвдэрсэн 939.98 метр квадрат талбайг болоод Буяннэмэх болон худалдааны гудамж буюу төв зам, захын урд талын замын эвдэрсэн 186.69 метр квадрат талбайг нөхөж завсарлахаар болсон байна. Мөн дээрх замуудад шинээр 4 гарц хийхээр шийдвэрлэжээ.
Үүнээс гадна Замын сангийн хөрөнгөөр Хүүхдийн паркийн авто замын дагуу 2.1 км явган хүний замын зураг төсвийг 6 сая төгрөгөөр гүйцэтгэхээр “ХБХДТ” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.
Их газрын чулууны уулын Задгай театрын тохижилтын 3153 м2 талбайд авто зам зогсоолыг байгалийн чулуугаар хийх ажлын гүйцэтгэгчээр "Баянгийн говь" ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Уг тохижилтод 79.271.440 төгрөгийн хөрөнгө зарцуулахаар төсөвлөжээ.


















