Аймгийн удирдлагууд хэвлэлийнхэнтэй уулзав
Мөн аймгийн ИТХурал өнгөрөгч хугацаанд 6 удаа хуралдаж бодлогын шийдвэр, цаг үеийн асуудлыг тухай бүрт шийдсэн, энэ 2014 онд агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн анхаарч, Конценсийн гэрээгээр хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станц барих асуудлыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмө
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн эхний өдөр хийдэг хэвлэлийн хурлаараа өнгөрсөн жилийн ажлынхаа товч дүгнэлт мэдээллийг өглөө. Бүтээлч Өвөрхангай үйл ажиллагааны гарааны жил, бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлсэнийг дурьдаад аймгийн Засаг даргын хөтөлбөрийг 91 хувьтай үнэлэгдсэн, аймаг сумдад Иргэний танхим байгуулагдсан, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, 7032-1111 утсаар иргэдийг саналыг сонсон, түүнийг төрийн албаны оролцоотой шийдвэрлэдэг болж, Арвайхээр хотын камерын нэгдсэн систем үр дүнтэй байгаа, цаашид улам боловсронгуй болж иргэнийг хариуцлагжуулахад анхаарахаа мэдэгдлээ.
Мөн аймгийн ИТХурал өнгөрөгч хугацаанд 6 удаа хуралдаж бодлогын шийдвэр, цаг үеийн асуудлыг тухай бүрт шийдсэн, энэ 2014 онд агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн анхаарч, Конценсийн гэрээгээр хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станц барих асуудлыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхэлтийг дэмжих асуудалд түлхүү анхаарахаа мэдэгдлээ.
Харин аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2013 он бол Өвөрхангай аймгийн хувьд эдийн засгийн томоохон өөрчлөлт гарсаныг дурьдаж Дотоодын нийт бүтээгдэхүүн 40 гаруй тэрбум төгрөг, мал аж ахуй урьд оноос 508 мянган толгойгоор өссөн дүнтэй байна.
2013 оны жилийн эцэст 3.479.000 толгой мал тоолуулсан байна. Аймгийн хэмжээнд өнөтэй өвөл болж, цаашид зарим сумдад өвс муудах, говийн сумдад бэлчээрийн усан хангамжийн асуудал хүндрэх магадлалтай байгаа талаар дурьдлаа.


















