Аймгийн заан П.Даваадорж аймгийн арслан цолны болзол хангажээ
Өсвөрийн бөхийн барилдаанд Гурванбулаг сумын харьяат Д.Сандагдорж түрүүлж, Могод сумын харьяат М.Өсөхбаяр үзүүрлэсэн бол Хутаг-Өндөр сумын харьяат Э.Төртогтох, Булган сумын харьяат У.Жамъянсүрэн нар их шөвөгт шалгарсан байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 хүтэн зодоглож, Гурванбулаг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган хангайн хүчтэнүүд” дэвжээний бөх аймгийн заан П.Даваадорж түрүүлж аймгийн арслан цолны болзол хангажээ.
Үзүүрт Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Б.Түвшинтөгс шалгарч, аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт Орхон сумын харьяат, сумын заан Б.Батжаргал, Гурванбулаг сумын харьяат, залуу бөх Б.Очирхүү нар үлдэж, аймгийн начин цол хүртжээ.