Аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирлуудтай үр дүнгийн гэрээ хийжээ
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ сургууль, цэцэрлэгийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ сургууль, цэцэрлэгийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Гэрээ байгуулахын өмнө цаг үеийн сэдэвтэй асуудлаар захирал, эрхлэгч нартай санал солицов.
Тодруулбал, Улсын математикийн 52 дугаар олимпиадад ач холбогдол өгч багш нараа хамруулж, бэлтгэл сайн хийхийг зөвлөлөө.
Түүнчлэн 2015 онд боловсролын салбарт гарсан ололт амжилтыг сайшааж нэр бүхий зарим хичээл дээр анхаарал хандуулахыг удирдлагуудад үүрэгдлээ.

Хаврын амралттай зэрэгцэн хөдөө орон нутгийн сурагчдад тавих анхаарал халамжаа өндөржүүлж, ганцааранг нь гэр рүү нь явуулахгүй байх, улмаар хичээл сурлаганд доголдол учруулахгүй байхыг мөн захилаа.
Ийнхүү Засаг дарга аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай 2016 оны үр дүнгийн гэрээгээ байгуулсан юм.


















