Аймгууд биологи цэвэрлэгээний өндөр бүтээмжтэй цэвэрлэх байгууламжтай болно
Томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Архангай,
Мэдээллийн алба

Томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дархан аймагт хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн Франц улсын зээл тусламжаар Эрдэнэт хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барьж дуусган ашиглахад бэлэн болоод байна.


















