Аймгууд шинэ амаржих газартай болно
Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг найман аймагт 50 ортой амаржих газар шинээр барихаар болжээ.
Мэдээллийн алба

Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг найман аймагт 50 ортой амаржих газар шинээр барихаар болжээ.
Сумдад төрөх эмнэлэг байхгүйгээс болж аймгуудын төрөх эмнэлгийн ачаалал ихэссэн, мөн эх барих эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай байгаагаас тэндхийн жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орж чадахгүй амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт гарах болсонтой холбоотойгоор ийм шийдвэрлэжээ.
Одоогийн байдлаар Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 50 ортой амаржих газрыг шинээр ашиглалтад оруулжээ.


















