Аймгуудад 6580 тонн өвс хүргүүлээд байна
Нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад өвс, тэжээл тарааж эхлээд байна.
Мэдээллийн алба

Нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад өвс, тэжээл тарааж эхлээд байна. Аймгуудад нийт 6580 тонн өвс, 2678 тонн тэжээлийг хямдралтай болон үнэ төлбөргүй хуваарилан хүргүүлжээ.
Мөн ирэх долоо хоногт 2430 тн өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад дахин хүргэх юм байна. Түүнчлэн түргэн тусламжийн 47 автомашиныг зарим аймгийн сумдад хуваарилахаас 30 гаруйг нь Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар өнөөдөр мэдэгдлээ. Өвөлжилтийн хүндрэлийг давж гарахад нэг тэрбум 400 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Төрийн сангийн гүйлгээ ойрын хугацаанд хийгдэж эхлэх тул хөрөнгийн асуудал удахгүй шийдэгдэнэ гэдгийг мөн тэрбээр хэлсэн юм.


















