Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймгуудын ХХАА-н газрын дарга нар үр дүнгийн гэрээ байгуулав

Хөдөө аж ахуйн салбар дахь удирдах ажилтны зөвөлгөөн өчигдөр эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгуудын ХХАА-н газрын дарга нар үр дүнгийн гэрээ байгуулав
Аймгуудын ХХАА-н газрын дарга нар үр дүнгийн гэрээ байгуулав. Зураг: МҮОНРТ

Хөдөө аж ахуйн салбар дахь удирдах ажилтны зөвөлгөөн өчигдөр эхэлсэн. Уг зөвөлгөөнд хөдөө орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа салбарын яамандаа танилцуулж үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Өмнө нь хүнс хөдөө аж ахуйн яамнаас аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг байсан бол өнгөрсөн жилээс салбар хариуцсан газрын дарга нартай байгуулдаг болсон. Ингэснээр мал, аж ахуй газар тариалан эрхлэн амьдарч байгаа иргэдийн ахуй амьдрал руу чигэлсэн ажил үр дүнтэй болох, цаашлаад энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал нөлөө болно гэж үзэж байгаагаа ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш хэлж байна.

Хуваалцах