Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Air China” компанийн онгоц манай улсад ослын буулт хийгээгүй

Лондон хотоос Бээжин рүү нислэг үйлдэж байсан БНХАУ-ын “Air China” компанийн CA856 чиглэлийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд өчигдөр буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Air China” компанийн онгоц манай улсад ослын буулт хийгээгүй
“Air China” компанийн онгоц манай улсад ослын буулт хийгээгүй. Зураг: МҮОНРТ

Лондон хотоос Бээжин рүү нислэг үйлдэж байсан БНХАУ-ын “Air China” компанийн CA856 чиглэлийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд өчигдөр буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Хятадын “Air China” компанийн CA856 нислэгийн А330 онгоц “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд өчигдөр 15:00 цагт газардсан бөгөөд өнөө өглөө 09:00 цагт буцаж ниссэн юм. Онгоцонд 197 зорчигч, нисэх бүрэлдэхүүний 10 хүн байсан бөгөөд онгоц “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас зорчигчдыг транзит зааландаа хүлээн авч, ая тухыг нь бүрэн хангасан гэж мэдэгдсэн.

Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын “Air China” компанийн онгоц манай улсад ослын буулт хийсэн гэж мэдээлж байна. Иргэдийн дунд ч ийм яриа тараад байгаа юм. Бид Иргэний нисэхийн ерөнхий газрын Хэвлэлийн албанаас тодруулахад “Лондон хотоос Бээжин рүү нислэг үйлдэж байсан "Air China" компанийн онгоц манайд газардсан нь үнэн. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаа шиг ослын буулт хийгээгүй. Энэ бол зүгээр техникийн буулт байсан. Иргэдийн дунд буруу ойлголт яваад байна” гэх тайлбарыг өглөө.

Олон улсын нислэгийн дүрэмд ослын болон техникийн буултын тухай ялгаатай заалтууд байдаг. Тодруулбал, тухайн онгоцонд илт аюултай биш ч бага хэмжээний засвар үйлчилгээ хийх шаардлагатай бол техникийн буулт хийдэг аж. Өөрөөр хэлбэл, “Air China” компанийн онгоцонд тухайн үед бага зэрэг саатал гарсан тул манай улсад буух зөвшөөрөл хүсээд буусан байна. Шаардлагатай засвар үйлчилгээгээ хийж дууссан тул өнөө өглөө эргээд нисчээ.

Хуваалцах