Айраг уух тэмцээн болно
дээрх арга хэмжээнд 180 гаруй жуулчин оролцож байна
Мэдээллийн алба

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийг зорих жуулчдын тоог нэмэх зорилгоор БОАЖЯ-наас Дундговь аймагт “Хотод ойрхон эвэнт” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд тус аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Бага газрын чулуунд үйл ажиллагаа явуулдаг жуулчны гурван баазыг түшиглэн эрийн гурван наадам хийж, эмнэг булгиулах үзүүлбэр үзүүлэх аж. Мөн жуулчдын дунд “Хэн их айраг уух вэ”, “Монголын ёс заншлыг хэн сайн мэдэх вэ”, “Дэмбээ мэдэх үү хө” зэрэг тэмцээн, уралдаан зохион байгуулна.
Сонирхуулахад, дээрх арга хэмжээнд 180 гаруй жуулчин оролцож байна.


















