Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Айсмарк” зайрмагны үйлдвэрт шалгалт хийлээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дараа үйлдвэрийн удирдлагын шийдвэрээр худалдааны цэгүүдээс 661 ширхэг буюу 208 215 төгрөгийн үнэ бүхий зайрмагийг буцаан авч устгалд оруулсан байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Айсмарк” зайрмагны үйлдвэрт шалгалт хийлээ
“Айсмарк” зайрмагны үйлдвэрт шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

“ТЭСО” группийн чипсний үйлдвэр, “Айсмарк” ХХК-ийн зайрмагны үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдол бүхий мэдээлэл гарсныг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийлээ.

Ингээд зайрмагны үйлдвэрийн “Elite” нэрийн зайрмаг үйлдвэрлэх шугамын огноо тавигч машин дээр ажиллаж буй ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж зайрмагны аяган дээр үйлдвэрлэсэн огноог буруу бичсэн. Улмаар эдгээр аяганы ёроолд давхар наалт хийж үйлдвэрлэсэн огноог дахин дарж худалдаанд нийлүүлжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дараа үйлдвэрийн удирдлагын шийдвэрээр худалдааны цэгүүдээс 661 ширхэг буюу 208 215 төгрөгийн үнэ бүхий зайрмагийг буцаан авч устгалд оруулсан байна.

Хуваалцах