Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ
Аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Мон Интра” ХХК-тай хамтран голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж, 5000 тун эм бэлдмэлийг, “Монголын Жудо бөхийн холбоо”-оос нэг өдрийн цалин болох 1 449 244 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Өөрчлөлт монгол христийн цуглаан” ТББ-аас 1 100 000 төгрөгийг, “Идэр ивээлт” ХХК-аас 10 000 ширхэг даавуун амны хаалтыг хандивласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах