Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хүргүүллээ

Өнөөдөр Сангийн сайд Ч.Улаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хүргүүллээ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Сангийн сайд Ч.Улаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төсөлд “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх, энэ явцад уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан ажээ.

Хуваалцах