Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгжүүд хаягдлын сантай болжээ

БОНХЯ-аас ус ашиглах дүгнэлтэд нь үндэслэн гаргасан томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэсэн усныхаа 60-аас доошгүй хувийг нь эргүүлж ашиглах даалгавар хэрэгжиж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгжүүд хаягдлын сантай болжээ
Аж ахуйн нэгжүүд хаягдлын сантай болжээ. Зураг: МҮОНРТ

БОНХЯ-аас ус ашиглах дүгнэлтэд нь үндэслэн гаргасан томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэсэн усныхаа 60-аас доошгүй хувийг нь эргүүлж ашиглах даалгавар хэрэгжиж эхэллээ. Эргүүлж ашиглах гэдэг нь хэрэглэсэн усаа нөөцлөөд эргэж ашиглах тухай ойлголт бөгөөд харин хуримтлуулж байгаа савыг хаягдлын сан гэж нэрлэдэг. Энэхүү хаягдлын сан нь агаарт хорт хий дэгддэггүй, хөрсөнд нэвчдэггүй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хоногт 100 шоо метрээс дээш ус ашигладаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болсон байна. Түүнчлэн шороон ордод үйл ажиллагаа явуулж буй жижиг компаниудад ч хаягдлын сантай болох даалгаврыг БОНХЯ-аас өгчээ.

Хуваалцах