Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгжүүдийн гаднах хаягийг кирил болгох ажил хангалттай бус байна

Гурван жилийн өмнө Засгийн газраас хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирил бичгээр бичиж байх тухай тогтоол гаргаж байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгжүүдийн гаднах хаягийг кирил болгох ажил хангалттай бус байна
Аж ахуйн нэгжүүдийн гаднах хаягийг кирил болгох ажил хангалттай бус байна. Зураг: МҮОНРТ

Гурван жилийн өмнө Засгийн газраас хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирил бичгээр бичиж байх тухай тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолыг нийслэлд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 40 мянга гаруй аж ахуйн нэгжийн хаяганд тавигдах шаардлагыг танилцуулсан байна.

Мөн гадна тохижилтын болзолт уралдаан зарлаж гол шалгууруудын нэгээр хаягжилтын стандартыг оруулж өгчээ. Гэсэн хэдий ч үр дүн нь тийм ч хангалттай бус байна. Гадаад үг хэллэгээр хэт их чамирхах нь эх хэлний дархлааг сулруулах шалтгаан болдог гэж судлаачид үздэг. Эх хэлний дархлаатай холбоотой энэ асуудалд ач холбогдол өгч, анхаарал хандуулах цаг болсон гэдгийг эргэн тойрны жишээ бидэнд харуулж байна. Уг нь тусгайлсан хууль, журам, тогтоол шийдвэр байх боловч хэрэгжүүлэх асуудлыг нь албажуулж, нарийн зохицуулах шаардлага тулгарч байгааг олон нийт сануулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах