Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож аж үйлдвэрийн салбарт хийж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож аж үйлдвэрийн салбарт хийж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Төмс хүнсний ногоо болон нийт 28 бараа бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийлээ

Өнгөрсөн оны долоодугаар сард анх удаа дотоодын зарим барааны зах зээлийг хамгаалах чиглэлээр импортын тарифын зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 74 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон болно.

ЗГ-ын 2015 оны 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг 5 нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн.

Үр дүнд:

- цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

- Үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

- Зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбумтөгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийгэдийн засагт оруулсан үзүүлэлттэй байна.

Дээрх эерэг үзүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлээс хамаарч гадаадын ижил төрлийн бараанд импортын зохицуулалтыг хийхийг мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн. Тиймээс импортын тарифын зохицуулалыг 28 нэр төрлийн бараанд хийж, гадаадын ижил төрлийн импортын бараанаас дотоодын бараа бүтээгдэхүүнээ хамгаалах хоёр дахь алхамыг хийсэн болохоо тэрбээр мэдээллээ. Үүнд: 20 хүртэлх хувийн татварыг төмс хүнсний ногоонд тогтоохоор болсон байна. Үүнээс гадна монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгаалалын хувцас гутал, барилгын үйлдвэрийн салбар нэлээд цэгцэрч байгаа учраас бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн талаараа мэдээллээ.

Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам

Хуваалцах