Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 11 дүгээр сарын 16-25-нд Герман, Франц, Итали, Чех улсад ажлын айлчлал хийгээд ирсэн.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв
Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 11 дүгээр сарын 16-25-нд Герман, Франц, Итали, Чех улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэхүү ажлын айлчлалын дүнгийн талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцууллаа. Эдгээр улстай хамтран хүнд, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх механизмыг тохирсон байна.

ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төслийн 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ХБНГУ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой өр авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тухайн төсөл, хөтөлбөрийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хуваалцах