Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.1 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2019 оны нэгдүгээр сард 132.3 хувь болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 10.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.1 хувиар өслөө
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.1 хувиар өслөө. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2019 оны нэгдүгээр сард 132.3 хувь болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 10.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн байна.

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын 4.0 ангиллын дагуу суурь он, сагс, жинг 2015 оноор шинэчлэн тооцжээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2019 оны нэгдүгээр сард өмнөх сараас 10.1 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 12.8 хувь (газрын тос, байгалийн хий олборлолтынх 9.7 хувь, металлын хүдэр олборлолтынх 16.4 хувь), боловсруулах үйлдвэрлэлийн дэд салбарынх 1.3 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.

Хуваалцах