Аж үйлдвэрийн “туршилтын бүс” байгуулахаар болжээ
Хятад улсыг Европтой холбох замын эхлэл болгож, аж үйлдвэрийн “туршилтын бүс” байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Хятад улсыг Европтой холбох замын эхлэл болгож, аж үйлдвэрийн “туршилтын бүс” байгуулахаар болжээ. Тодруулбал, Эрээн хотод "Хятад-Монголын стратегийн түншийн харилцааны дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр", "Өвөр Монголын өөртөө засах орон болон Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх төслүүд боловсруулж байгаа аж. 2015 онд Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар-Хиагт-Эрхүү чиглэлийн цахилгаанжуулсан төмөр зам тавина. Эрээн-Улаанбаатарын хооронд нүүрсний хийн хоолой тавих зэрэг дэд бүтцээр холбогдох төсөл хэрэгжиж байгаа гэж Хятадын олон улсын радио мэдээлсэн байна.


















