Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажил эрхэлж байгаа иргэдийн 57 хувийг залуучууд эзэлж байна

Тус уулзалтад Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлагдан Бүтээн байгуулалтын ажилд бригадын зохион байгуулалтаар ажиллаж байгаа 30 гаруй залуучууд оролцож өөрсдийн санаа бодлоо хэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил эрхэлж байгаа иргэдийн 57 хувийг залуучууд эзэлж байна
Ажил эрхэлж байгаа иргэдийн 57 хувийг залуучууд эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бусад орнуудын нэгэн адил Монгол Улсын хөгжлийн тулгуур, нийгмийн бүтээн байгуулагч гол хүч нь залуус. Монгол Улсын нийт хүн амын 67.2 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгаагаас 57 хувь нь 15-34 насныхан, 11 хувь нь 35-39 насныхан, 20 хувь нь 40-49 насныхан, 12 хувийг 50- 59 насныхан эзэлж байна. 2013 оны 3 дугаар улирлын байдлаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 92.4 хувьтай, улсын хэмжээнд 1086.5 мянган хүн ажил эрхэлж байна.

Иймээс НҮБ-аас “Залгамж Үеийнхээ Төлөө: Монгол Улсын Хөгжил дэх Залуучуудын Оролцоо” сэдэвт 2014 оны Үндэсний Хүний Хөгжлийн Илтгэлд тусгах судалгааны хүрээнд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр ажилд зуучлагдаж байгаа оюутан, залуучуудтай тэдгээрийн ажил хайдаг арга зам, тулгарч буй хүндрэл бэрхшээл болон ажил олгогч байгуууллагуудаас тавигдаж буй шалгуур үзүүлэлтүүд, цалин урамшууллын талаар уулзаж ярилцлаа.

Тус уулзалтад Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлагдан Бүтээн байгуулалтын ажилд бригадын зохион байгуулалтаар ажиллаж байгаа 30 гаруй залуучууд оролцож өөрсдийн санаа бодлоо хэлсэн байна.

Хуваалцах