Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх оны мөн үеэс буурчээ

Монгол Улсад 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 97 улсын 4.3 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх оны мөн үеэс буурчээ
Ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх оны мөн үеэс буурчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 97 улсын 4.3 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 орноор өссөн бол харин ажиллагчдын тоо 613 хүн буюу 12.4 хувиар буурсан байна. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 1.9 (44.6 %) мянга нь Улаанбаатарт, 1.2 (29.0%) мянга нь Төвийн бүсэд, 0.8 (17.8%) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (6.1%) мянга нь Хангайн бүсэд, 0.1 (2.5%) мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.

Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах