Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ажил горилогчоос нөхөр, хүүхэдтэй юу гэж асуухыг хоригложээ

дээрх зүйл заалтыг зөрчсөн ажил олгогч болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг 50 мянга хүртэлх юаниар торгох аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил горилогчоос нөхөр, хүүхэдтэй юу гэж асуухыг хоригложээ
Ажил горилогчоос нөхөр, хүүхэдтэй юу гэж асуухыг хоригложээ. Зураг: МҮОНРТ

Эмэгтэй ажил горилогчийг ажлын ярилцлагад оруулахдаа гэрлэсэн, үр хүүхэдтэй эсэхийг нь шалгаахгүй байхыг Урд хөршийн эрх баригчид хуульчилжээ. Тодруулбал, БНХАУ-ын Хүйсийн тэгш эрхийн тухай хуульд орсон энэ нэмэлт өөрчлөлтийг тус улсын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Ардын дээд шүүх болон төрийн мэдлийн бусад найман байгууллага хамтран боловсруулж, батлуулсан байна.

Энэ нэмэлт өөрчлөлтөд эмэгтэй ажил горилогч өөрөө хүсээгүй бол хувийн амьдралынх нь талаар мэдээлэл авах, эрүүл мэндийн үзлэгт оруулахдаа жирэмсэн эсэхийг нь тандах, гэр бүл төлөвлөлтөөс нь үүдэн цалингийн хэмжээ, ажил үүргийн хуваарийг нь өөрчлөхийг хоригложээ. Түүнчлэн дээрх зүйл заалтыг зөрчсөн ажил олгогч болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг 50 мянга хүртэлх юаниар торгох аж.

Хуваалцах