Ажил идэвхтэй хайж буй 1720 иргэн байна
Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 11713 иргэн ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй гэх албан бус судалгаа байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 11713 иргэн ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй гэх албан бус судалгаа байна. Үүнээс Хэрлэн суманд хамгийн их 8480 иргэн буюу нийт ажилгүй иргэдийн 72 хувийг эзэлж байгаа бол Матад, Цагаан-Овоо, Баян-Уул, Халхгол Чойбалсан, Дашбалбар, Баяндун сумд 17 хувийг эзэлж байна.
Ажилгүй иргэдээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил хайгчаар болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл, сургалтад хамрагдах хүсэлтэй 5154 иргэн бүртгэлтэй байгаагаас идэвхтэй ажил хайгч болон бусад арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй 1720 иргэн байна.
Б.Отгонбавуу


















