Ажил хайгч иргэд "Хөдөлмөрт бэлтгэх" арга хэмжээ зохион байгуулж байна
Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд 1034 иргэн идэвхтэй ажил хайж байгаа бөгөөд ажил олгогчдоос тавьж буй шаардлагад нийцүүлэн тэднийг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор сургалт, зөвлөгөө мэдээллийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн нээлтийн үеэр Хөдөлмөрийн яармаг арга хэмжээнд оролцсон ажил олгогчдын захиалгын дагуу ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд зориулан Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс “Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр анхан шатны мэдлэг олгох” сургалт, “Ажил олгогчийн ярилцлага ба хувь хүний хөгжлийг хангах асуудал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөөг өглөө.
Сургалтад ажилд орох хүсэлт гаргасан 23 иргэн хамрагдаж, ажилд зуучлах үйлчилгээ, аймгийн хэмжээнд бий болох ажлын байрны судалгааны талаар өөрсдийн сонирхсон асуудлаар мэдээлэл зөвлөгөө авч харилцан ярилцсан юм.
Цаашид дээрх сургалт, зөвлөгөө мэдээллийг “Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ”-ний хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, сургалт хамрагдсан иргэдийг ажил олгогчдод тэргүүн ээлжид зуучлахаар ажиллаж байна гэж Төв аймгийн цахим хуудсаар мэдээлж байна.