Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажил хайгчдад зориулсан "Цахим бирж" төхөөрөмжтэй болжээ

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Ажил хайгч иргэдэд зориулан ажлын байр зарласан бүртгэлтэй ажил олгогч байгууллагын мэдээллийг авах боломжтой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил хайгчдад зориулсан "Цахим бирж" төхөөрөмжтэй болжээ
Ажил хайгчдад зориулсан "Цахим бирж" төхөөрөмжтэй болжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил хайгч иргэдэд зориулан ажлын байр зарласан бүртгэлтэй ажил олгогч байгууллагын мэдээллийг авах боломжтой “Цахим бирж” мэдээллийн зургаан ширхэг төхөөрөмжийг аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн байна.

Гурван төхөөрөмжийг хүн ам олноор суурьшсан Баян-Уул, Дашбалбар, Халхгол суманд байршуулахаар төлөвлөжээ. “Цахим бирж” нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын www.lims.gov.mn, www.jobnet.mn систем буюу Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд холбогдсон бөгөөд ажил хайгч иргэд аж ахуйн нэгж, байгууллагад зарлагдсан ажлын байрны тухай мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очих шаардлагагүйгээр цаг хугацаа хэмнэн цаасаар хэвлэн авах боломжтой. Уг төхөөрөмж нь монгол хэл дээр тул иргэд хэрэглэхэд хялбар юм байна.

Хуваалцах