Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ажил хаялтад оролцогчид руу халдсан асуудлыг шударгаар шалгах шаардлага тавьжээ

Суданы сөрөг хүчнийхэн нийслэл Хартумд ажил хаялтад оролцогчид руу халдсан асуудлыг шударгаар шалгах шаардлага тавьжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил хаялтад оролцогчид руу халдсан асуудлыг шударгаар шалгах шаардлага тавьжээ
Ажил хаялтад оролцогчид руу халдсан асуудлыг шударгаар шалгах шаардлага тавьжээ. Зураг: МҮОНРТ

Суданы сөрөг хүчнийхэн нийслэл Хартумд ажил хаялтад оролцогчид руу халдсан асуудлыг шударгаар шалгах шаардлага тавьжээ. Энэ шаардлагыг эсэргүүцлийн хөдөлгөөний гол хүчний нэг болох Үйлдвэрчний эвлэлээс мягмар гарагт тавьсан байна.

“Эсэргүүцэгчид рүү халдсан асуудлыг ил тод шалгахыг шаардаж байна” гэж эвлэлээс тэмдэглэж байна. Эвлэлийн төлөөлөгчдийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдүүд нь цэргийн хувцастай байсан аж. Түүнчлэн “Эрх чөлөө, өөрчлөлт” альянсын удирдагч Мухаммед аль-Асамм “Болсон явдлаас хожсон цорын тал бол хуучин дэглэмийнхэн. Бид шилжилтийн үед Цэргийн зөвлөлтэй зөвшилцөх гэж урт замыг туулсан. Бид хувьсгалын зорилгодоо хүрэхийн тулд тайван амгалан, ардын тэмцлийг дэмжиж байна” гэжээ.

Зэвсэглэсэн этгээдүүд Зэвсэгт хүчний ерөнхий командлалын штабын байрны дэргэд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон хүмүүс рүү дайрч, зодож, зэвсэг хэрэглэсэн юм. Гэрчүүдийн мэдээллээс үзэхэд, халдлага үйлдсэн этгээдүүд нь тусгайгийн дүрэмт хувцастай, хүчний байгууллагын хүмүүс байсан гэнэ. “Эрх чөлөө, өөрчлөлт” альянсын төлөөлөгчид энэ үйл явдалд Омар аль-Баширын нуран унасан дэглэмийг дэмжигчдийг буруутгасан байна. Үүгээрээ тэд нөхцөл байдлыг тогтворгүй болгож, эмх замбараагүй байдал дэгдээх зорилготой байсан гэжээ.

Халдлагын улмаас хоёр эсэргүүцэгч, цэргийн нэг алба хаагч амиа алдсан гэх мэдээлэл байна. Харин Суданы шилжилтийн Төрийн зөвлөлөөс энэ үеэр нэг офицер амиа алдаж, гурван цэрэг шархадсан гэж мэдээлжээ. Мөн халдлагын улмаас ажил хаялтад оролцсон олон хүн гэмтэж, бэртсэн гээд шилжилтийн Төрийн зөвлөлийг сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээр хийхэд саад болох зорилготойгоор хийсэн үйлдэл гэж буруушаажээ.

Цэргийнхэн сөрөг хүчнийг хамгаалж, нөхцөл байдлыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд сөрөг хүчинтэй хамтарч ажиллах болно гэсэн байна.

Хуваалцах