Ажил хэргийн уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн даваа гарагт Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн даваа гарагт Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулжээ.
Уулзалтад Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Сугар, Д.Ганзориг, Ш.Цогтоо нарын гишүүд оролцож саналаа солилцсон байна.


















