Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажил хийдэг 10 хүн тутмын 8 нь зээлтэй байна

Хөгжлийн банкнаас улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, мөн тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авсан нь ил болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил хийдэг 10 хүн тутмын 8 нь зээлтэй байна
Ажил хийдэг 10 хүн тутмын 8 нь зээлтэй байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хөгжлийн банкнаас улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, мөн тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авсан нь ил болсон. Энгийн иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээл олддоггүй. Жишээ нь, манай улсын цалин болоод тэтгэвэр авч байгаа иргэдийн 80 гаруй хувь нь жилийн 15 хувийн хүүтэй банкны зээл авсан байна.

Банкны өндөр хүүтэй зээл авсан иргэд завгүй, илүү цагаар ажилладаг. Тэд нэг сар л зээлээ төлөхгүй байхад алданги тооцож, банкнаас утасдаж эхэлдэг. Тиймээс тэдэнд өнөөдөр өвдөх ч эрх байхгүй байна.

Хуваалцах