Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоотой бөгөөд Зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа
“Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоотой бөгөөд Зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа.

Хуралдаанд Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэй оролцож Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос холбогдох талуудтай хамтран боловсруулсан “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг хэлэлцэж гишүүд дэмжин Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталлаа.

Үүнд, Үсчин, гоо засалч, нүүр засалч, тайзны (Нүүр хувиргагч), хумс засагч, завьчин (Залуурчин, моторт усан онгоцны), техник мэргэжлийн боловсролын багш хамаарах юм. Мөн хурлаар АОЭНХ-ноос холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулсан 15 ажил мэргэжлийн стандарт болон салбарт шинэчлэн боловсруулах шаардлагатай байгаа дүрэм, журмыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах