Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажил олгогчдод урамшуулал олгоно

Ял эдэлж байгаад гарч ирсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулсан хувийн аж ахуй нэгж, байгууллагыг төрөөс дэмжинэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил олгогчдод урамшуулал олгоно
Ажил олгогчдод урамшуулал олгоно. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөр дамжуулан “Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, ажил олгогч хорих анги болон асрамжийн газраас гарсан хүнийг 6-12 сар хүртэлх хугацаагаар ажиллуулсан бол тухайн хүнд өгч байсан цалингийн 50 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас буцаан авах боломжтой юм. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв"-ийн мэргэжилтэн н.Нямдаваагаас тодрууллаа. Оны эхний 10 сарын байдлаар тус хөтөлбөрт 104 аж ахуй нэгж хамрагдаж, 209 хүн тогтвортой ажлын байртай болсон байна.

Хуваалцах