Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгууллаа
Сонгино хайрхан дүүргийн хэмжээнд нийт 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 120 аж ахуйн нэгж байгууллагын
Мэдээллийн алба

Сонгино хайрхан дүүргийн хэмжээнд нийт 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 120 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд болоод санхүүгийн мэргэжилтнүүдийг оролцуулан “Ажил олгогчдын зөвлөгөөн” зохион байгуулсан юм.
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд олон жил тууштай үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагуудын төлөөлөл өнөөдөр чуулж асуудлаа хэлэлцлээ.
Зөвлөгөөнөөр нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй гар утасны апплейкшн, тоон гарын үсгийн тухай танилцууллаа.




















