Ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг НДС-д төлөөгүй зөрчлийг арилгууллаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн баталсан 02-01/77 дугаар удирдамжийн дагуу Эмчилгээ, сувилалын үйл ажиллагаа эрхэлж буй Анхбаяр ХХК-ний “Гэгээн манал” сувиллын үйл ажиллагаанд төл
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн баталсан 02-01/77 дугаар удирдамжийн дагуу Эмчилгээ, сувилалын үйл ажиллагаа эрхэлж буй Анхбаяр ХХК-ний “Гэгээн манал” сувиллын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
Шалгалтаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нэр бүхий 5 ажилтны Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тухайн даатгуулагч болон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагын санд төлөөгүй зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн актаар нөхөн төлбөрийн акт тогтоож, Зөрчлийн хуулийн холбогдох заалтаар торгуулийн арга хэмжээ тооцож барагдуулав.




















