Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилчдын автомашины зогсоол ашиглалтад орлоо

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын баруун талд тус нисэх буудлын ажилчдад зориулсан 140 автомашины зогсоол ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилчдын автомашины зогсоол ашиглалтад орлоо
Ажилчдын автомашины зогсоол ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын баруун талд тус нисэх буудлын ажилчдад зориулсан 140 автомашины зогсоол ашиглалтад орлоо. 24 цагийн харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг, хяналтын камер бүхий тус зогсоолд нисэх буудлын ажилтнууд болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын ажилчид, түрээслэгчид автомашинаа байрлуулах юм.

Энэ оны эхний улирлын байдлаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигч урсгал 6,2 хувиар өссөн бөгөөд урин дулаан цаг ирж, жуулчны урсгал ихсэхтэй уялдуулж, нисэх буудлын авто зогсоолын хүрэлцээг хангамжийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг авсан байна. Уг зогсоолыг байгуулснаар нисэх буудлын төв автомашины зогсоолын ачааллыг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тооцжээ.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах