Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилчдын цалингийн хэмжээгээр хүйсийн тэнцвэрт байдлыг гаргажээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын дундаж цалингийн мэдээг сүүлийн 12 жилийн байдлаар харвал эрэгтэй ажилчдын дундаж цалин, эмэгтэй ажилчдынхаас ямагт өндөр байгааг харж болохоор байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилчдын цалингийн хэмжээгээр хүйсийн тэнцвэрт байдлыг гаргажээ
Ажилчдын цалингийн хэмжээгээр хүйсийн тэнцвэрт байдлыг гаргажээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын дундаж цалингийн мэдээг сүүлийн 12 жилийн байдлаар харвал эрэгтэй ажилчдын дундаж цалин, эмэгтэй ажилчдынхаас ямагт өндөр байгааг харж болохоор байна.

Үүнийг боловсрол, мэргэжил, албан тушаал, бүсчлэл, аж ахуй нэгж, байгууллагын хариуцлага, өмчийн хэлбэр зэрэг олон шалгуур үзүүлэлтээр задалбал ихэнх тохиолдолд эрчүүд өндөр цалин авдаг болох нь тогтоогджээ. Тэр тусмаа өндөр албан тушаалд жендерийн тэгш бус байдал хамгийн их анзаарагддаг. Харин гүйцэтгэх шатны албан тушаалд эрэгтэй, эмэгтэй ажилчны цалингийн түвшин ижил байгаа юм.

Энэ талаар "Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бүжидмаа ярьж байна. Манай улс цалин хөлсөн дэх хүйсийн ялгаатай хандлагаа багасгахаар Үндсэн хуулиндаа тусгаж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцуудад нэгдэн орсон байна. Түүнчлэн 2002 онд баталсан Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль, мөн үүнтэй уялдсан "Мянганы тунхаг бичиг" зэргийг амьдралд тусгахын тулд энэ оныг хүртэл шат дараалан төлөвлөж ирсэн юм байна.

Хуваалцах