Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилчид орон сууцтай боллоо

Хөтөлбөрийн дагуу энэ онд үлдсэн 11 аймаг, дөрвөн дүүргийн нийт 300 гаруй ажилтан, албан хаагчийг орон сууцжуулахаар төлөвлөж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилчид орон сууцтай боллоо
Ажилчид орон сууцтай боллоо. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам салбарын ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд улс даяар ажиллаж байгаа хүүхэд, гэр бүл хөгжил, нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчилгээний 280 гаруй албан хаагчийг дээрх хөтөлбөрт хамруулжээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн нийгмийн хамгааллын байгууллагын 18 ажилтан шинэ орон сууцандаа оржээ. Хөтөлбөрийн дагуу энэ онд үлдсэн 11 аймаг, дөрвөн дүүргийн нийт 300 гаруй ажилтан, албан хаагчийг орон сууцжуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Хуваалцах