Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилгүй иргэдийн тал нь залуучууд байна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй их, дээд сургууль байна. Эдгээр их дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид жилд нийтдээ 170 орчим мянган оюутан суралцаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ажилгүй иргэдийн тал нь залуучууд байна
Ажилгүй иргэдийн тал нь залуучууд байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй их, дээд сургууль байна. Эдгээр их дээд сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид жилд нийтдээ 170 орчим мянган оюутан суралцаж байгаа юм. Үүнээс жил бүр 40 орчим мянган оюутан төгсөж гардаг хэдий ч ердөө 8-9 мянга нь л мэргэжлээрээ ажлын байранд очдог байна.

Бусад нь их сургууль төгссөн банкны хамгаалагч, зөөгч, таксины жолооч, дэлгүүрийн худалдагч болж байна гэсэн үг. Өнөөдөр манай улсын залуучууд дунд тулгамдаж буй асуудлын нэг нь хөдөлмөр эрхлэлт. Залуучууд хөдөлмөр эрхлэхгүй байгаагийн шалтгааныг ажил олгогчид ур чадвар муу хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, залуучууд, төгсөгчид маань мэргэжлээ зөв сонгоогүйн улмаас дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмж байна гэсэн үг. Манай улсын ажиллах хүчний 57 хувь нь залуучууд байдаг ч ажилгүй иргэдийн мөн л тал хувь нь залуучууд байгаа юм. Өнгөрсөн жил их дээд сургууль төгссөн 37мянган оюутны 80 орчим хувь нь нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Гэтэл ихэнх оюутнуудын төгсдөг нийгмийн ухааны чиглэлийн мэргэжил манай улсад төдийлөн эрэлттэй байдаггүй.

Төгсөх ангийн сурагчдаас ямар мэргэжлээр сурах вэ гэж асуухад ердөө 10 орчим мэргэжлийн дотор л хариулт хэлдэг. Гэтэл дэлхий дахинд бүртгэлтэй 7000 гаруй мэргэжил байна. Харин монгол улсад албан ёсоор бүртгэлтэй 500 орчим мэргэжил байдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн эрэллтэй мэргэжлийн жагсаалтад бага ангийн багш, сэргээгдэх эрчим хүчний инженер, малын эмч, уул уурхайн ашиглалтын технологийн инженер зэрэг мэргэжлүүд орж байна. Харин архитектор, гоо сайхны мэс засалч, өмгөөлөгч, зам гүүрийн инженер зэрэг мэргэжлүүд одоогоор хамгийн өндөр цалинтай гэж нэрлэгдэж байна. Дунд сургуулиа төгсөөд тухайн сонгосон мэргэжлээрээ суралцана гэдэг бол таны амьдралыг шийдэх чухал алхамуудын нэг. Тиймээс мэргэжлээ сонгохдоо сэтгэл хөөрлөөр хандахгүй байх, мөн улсын сургуульд л орж байвал болоо гэсэн хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн зөвлөж байна.

Хуваалцах