Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ажилгүй иргэдийн тоо буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр бүртгэлтэй ажилчдын тоо буурах хандлагатай байна. Тодруулбал, улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, жилийн өмнөхөөс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилгүй иргэдийн тоо буурчээ
Ажилгүй иргэдийн тоо буурчээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр бүртгэлтэй ажилчдын тоо буурах хандлагатай байна. Тодруулбал, улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, жилийн өмнөхөөс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан байна.

Үүнээс боловсролын төвшингөөр нь ангилж үзвэл 0.5 хувь нь магистр, доктор 6.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.7 хувь нь техникийн болон мэргэжлийн,10.5 хувь нь суурь, 29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна.

Бүрэн дунд боловрол болон бакалаврын зэрэг эзэмшсэн боловсон хүчин ажилгүй иргэдийн 70 хувийг бүрдүүлж байгаа аж.

Түлхүүр үг:Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
Хуваалцах