Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилгүйдэл 18.8 хувиар буурчээ

Монгол Улсын бүртгэлтэй иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилгүйдэл 18.8 хувиар буурчээ
Ажилгүйдэл 18.8 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын бүртгэлтэй иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурлаа. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна.

Тухайлбал, энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургадугаар сарын эцэст 4100 хүнээр буурсан байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн дунд боловсролгүй иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа юм. Харин дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байна гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Уг бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж. Харин 2014 оны эхний хагас жилийн хугацаанд хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурч 43 мянга 572 болсон байна. Энэ нь сүүлийн гурван жилийн дундаж түвшин юм.

Түлхүүр үг:Ажилгүйдэл 18.8 хувиар буурчээ
Хуваалцах