Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг болно

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2016 оны гуравдугаар улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг болно
“Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2016 оны гуравдугаар улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг энэ сарын 24-ний пүрэв гарагт Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөрийн яармагаар ажил олгогчид болон оюутан залуучуудыг холбон нээлттэй ажлын байранд зуучлах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлах, ажил хайгчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн ажил хайгчдад чиглүүлэх сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаануудыг зохион байгуулах аж.

Яармагт оролцох сонирхолтой ажил олгогч байгууллагууд болон ажил хайгчдад нээлттэй бөгөөд бүх үйл ажиллагаа, сургалтууд хураамжгүй гэдгээрээ онцлог юм.

Хуваалцах