Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно гэж мэдээллээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно
Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно. Зураг: МҮОНРТ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно гэж мэдээллээ. Тус мэдээлэлд-Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон.

-Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан тул тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог.

-2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно гэлээ.

Хуваалцах