Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ажилгүйдлийн тэтгэмж олгоход өөрчлөлт оржээ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиудыг нэгтгэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилгүйдлийн тэтгэмж олгоход өөрчлөлт оржээ
Ажилгүйдлийн тэтгэмж олгоход өөрчлөлт оржээ. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиудыг нэгтгэсэн байна. Энэ хуулиар тэтгэмжийн эрх үүсэх хугацаанд тодорхой өөрчлөлт орох юм. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сар шимтгэл төлсөн тохиолдолд эрх үүсдэг байсан.

Тэгвэл шинэ хуулийн төслөөр хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө нийтдээ зургаан сар, үүнээс сүүлийн гурван сар тасралтгүй шимтгэл төлсөн тохиолдолд эрх үүсэхээр заажээ. Мөн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгдөг байсан бол шинэчилсэн төсөлд нийгмийн даатгалын сан буюу тэтгэмжийн даатгалын сангаас бүгдийг нь олгохоор болж байна.

Хуваалцах