Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дархан, Баянмөнх сумын ЕБС, цэцэрлэг, Соёлын төв, ЭМТ-ийн нийт 110 албан хаагчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан зэргийг хянан үзэхэд ажилтан ээлжийн амралттай үеийн нийгмийн даатгалын шимтг

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ
Ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дархан, Баянмөнх сумын ЕБС, цэцэрлэг, Соёлын төв, ЭМТ-ийн нийт 110 албан хаагчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан зэргийг хянан үзэхэд ажилтан ээлжийн амралттай үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тайлагнасан, шимтгэлийг дутуу суутгасан, нийгмийн даатгалын дэвтэрт ажил албан тушаалын, цалин хөлсний бичилт хийж баталгаажуулаагүй, ажилчдын ажилласан жилийн судалгааг гаргаж мөрдөөгүй зэрэг дутагдал илэрсэн байна.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зөрчлөөс үүсэх эрсдэлийн талаар тайлбарлан, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд ажилтны нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг тусгаж биелэлтэд хяналт тавьж ажиллах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгчээ.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалт зөвлөн туслах үйлчилгээ урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн түвшин тогтоох үнэлгээг хийж, ундны усны эх үүсвэрийн байдал, ариун цэврийн байгууламжийн байдалд тус тус тандалт судалгаа хийжээ.

Хуваалцах