“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хэрэгжилт удахгүй дуусна
Улсын их хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль”-ийг баталснаар уг ажил 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс ирэх сарын 8 дугаар сарын 1-ний өдөр дуусна.
Мэдээллийн алба

Энэ ажилтай холбогдуулан иргэдийн хүсэлтээр Үндэсний төв архивын Лавлагаа мэдээллийн төвөөс “тушаал”, “цалин”-гийн холбогдолтой лавлагаа гаргаж үйлчилсэн бөгөөд 2013 оны эхний хагас жилийн байдлаар 18189 лавлагаа гаргаснаас 15799 тушаал, 942 цалингийн, хүн амын тооллогын холбогдолтой 1291, эхийн одонгийн холбогдолтой 157 лавлагаар үйлчилжээ.