"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль нэг нас хүрлээ
"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 04-ний өдөр батлагдан гарсанаас хойш нэг жил болж байна.
Мэдээллийн алба

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 04-ний өдөр батлагдан гарсанаас хойш нэг жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулахаар нийт 465255 иргэн бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн иргэдийн 70 хувийг хөдөө орон нутаг, 40 хувийг нийслэл, дүүргүүдээс бүртгүүлсэн иргэд эзэлж байна.
Энэ хуулийн дагуу 1990-1994 онуудад тодорхой шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны ажилласан жил, 1995-2000 онуудад тодорхой шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийн материалыг хүлээн авч бүртгэх ажлыг энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгажээ.


















