Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилласан жилээ иргэн өөрөө хянах боломжтой болжээ

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 04-нд баталжээ. Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд өнжсөн хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилласан жилээ иргэн өөрөө хянах боломжтой болжээ
Ажилласан жилээ иргэн өөрөө хянах боломжтой болжээ. Зураг: МҮОНРТ

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 04-нд баталжээ.

Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам батлагдснаар иргэд, даатгуулагчид 1990-1995 оны хооронд өнжсөн хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн юм.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний хүсэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилт 2013 оны есдүгээр 31-нд дуусгавар болсон юм.

Тэгвэл дээрх хуульд хамрагдаж, ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэд бүртгэл баталгаажсан эсэхийг http://www.ndaatgal.mn/rfcheck/ цахим хуудсанд хандаж онлайнаар шалгах боломжтой боллоо..

Хуваалцах